Зарим замуудыг хэсэгчлэн хаалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-07-15 10:34:00

Улаанбаатар хотод болж буй АСЕМ-ын уулзалттай холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор зам хааж, жолооч нарыг дараах байдлаар хөдөлгөөнд оролцуулж байгаа тул зөвшөөрсөн замаар хөдөлгөөнд оролцохыг сануулж байна.

Энэ сарын 14, 16-нд автомашины улсын дугаарын сүүлчийн орон ТЭГШ тоогоор төгссөн, энэ сарын 15, 17-нд автомашины улсын дугаарын сүүлчийн орон СОНДГОЙ тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулна.

Төрийн айлчлал хийх зочин төлөөлөгчид зорчих үед Энхтайваны өргөн чөлөө, Төрийн ордны зүүн, баруун тал, Чингисийн өргөн чөлөө, Жамьянгүнийн гудамж, Нийслэлийн гудамж, Их Монгол улсын гудамж, Яармаг, Төв аймаг, Налайх, Тэрэлжийн замын хөдөлгөөнийг түр хугацаагаар цагдаагийн зохицуулалтаар хязгаарлах аж.

Иймд дээрх хамгаалалтын бүсэд оршин суух айл өрх, аж ахуй нэгжүүд хувийн тээврийн хэрэгслээсээ татгалзахыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.

 

Ж.Болор

 

 

相关新闻