Бэлэг дурсгалын дэлгүүрүүдийн орлого хоёр дахин өсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГАСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр соёл урлагийн байгууллагууд илүү цагаар ажиллаж байна.
Нийслэлийн бэлэг дурсгалын дэлгүүрүүд эртнээс АСЕМ-д бэлдэж бараа бүтээгдэхүүнийхээ сав, баглаа боодолд анхаарал хандуулжээ. Үндэсний үйлдвэрлэгчид энэ үеэр бараа бүтээгдэхүүнийхээ чанар чансааг нэмэгдүүлэн ажилласнаар тэдний орлого хоёр дахин өссөн гэдгийг хэлж байна.
Монгол Улсад ирсэн гадны зочид, төлөөлөгчдийн заавал орж үйлчлүүлдэг газрын нэг нь бэлэг дурсгалын дэлгүүр юм. Тэдний нэг Энхтайвны өргөн чөлөөнд байдаг “Хан Алтан” бэлэг дурсгалын дэлгүүрийн нэг өдрийн дундаж орлого 7 хоногийн өмнө нэг сая төгрөг байсан бол өчигдрөөс эхлэн хоёр сая төгрөг болж өсчээ.
Тус дэлгүүрийн менежер Х.Батмөнх хэлэхдээ, “АСЕМ-тай холбогдуулан жуулчид их ирж байна. Гадныхан гэр, тэмээ, малгай, гэрийн шаахай зэрэг үндэсний бүтээгдэхүүнийг их сонирхдог. Борлуулалт харьцангуй сайн байна” гэв.
Мөн бүс, түрийвч, эсгий гэр, монгол ахуйн холбогдолтой зураг, шатар, арьсан жижиг эдлэл, цүнх зэрэг бараа бүтээгдэхүүн борлуулалт сайтай байгаа аж.
Ж.Болор