АСЕМ-ын зочид монгол үндэсний хувцас, гоёлыг ихээр сонирхож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-07-15 22:10:18

Монголын Үндэсний музей 5 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 15-ныг хүртэл жуулчдад зориулан өдөр бүр ажиллаж байна.

Зуны улиралд өдөрт дунджаар 400 гаруй хүн тус музейг үзэж сонирхдог. Өчигдөр  АСЕМ-ын 30 гаруй зочин, төлөөлөгч музей үзжээ. Тэд монголын үндэсний дээл хувцас, гоёл чимэглэлийн танхимын үзмэрийг илүү сонирхсоныг тайлбарлагчид хэлж байв.

Тухайлбал, Вьетнам улсын Ерөнхий сайдын гэргий, Вьетнам улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын гэргий нараас гадна Мальта улсын Ерөнхий сайд зэрэг албаны хүмүүс үзэж сонирхжээ.

Музейн хувьд АСЕМ-тай холбогдуулан үзмэрийн сангаа нэмэгдүүлэн, тайлбарлагчийн ур чадвар, хэлний мэдлэгийг дээшлүүлэн бэлтгэлээ хангасан байна.

Ж.Болор

相关新闻