Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-12-13 12:13:33
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Өнөөдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо. Нийт 4 байгууллагын 24 албан хаагч тангараг өргөсөн юм. Тангараг өргөх ёслолд УИХ-ын гишүүн Д.Батлут,  аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч С.Батжаргал болон ЗДТГ-ын дарга бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д.Соёлчхүү нар оролцсон юм.

Орхон аймагт  төрийн 24 байгууллагад 4500 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. 

相关新闻