“Нийцэл” ӨЭМТ ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. “Эрдэнэт хотын өдөр”-өөр Орхон аймагт олон бүтээн байгуулалтууд нээлтээ хийсний нэг нь Булаг багийн “Нийцэл” өрхийн эрүүл мэндийн төв байлаа.
Тус барилга нь орон нутгийн төсвийн 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар санхүүжсэн бөгөөд Булаг, Баянбулаг, Цагаанчулуут багийн 10 мянга орчим иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх юм. Нээлтийн үйл ажиллагаанд орон нутгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүн Д.Батлут нар оролцов.