Ирэх оноос хэрэгжих Хөдөлмөрийн тухайн хуулийн талаар мэдээлэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-12-21 18:45:46
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. ХНХЯ, ХАБЭА-н Үндэсний төв, Монголын  ажил олгогч, эздийн нэгдсэн холбоо, Орхон аймгийн  ХХҮГ, Мэргэжлийн хяналт, Нийгмийн даатгалын хэлтэс хамтран Хангайн бүсийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүд, аж ахуйн нэгж байгууллагын ажилчдыг чадавхжуулах  сургалт зохион байгууллаа. Сургалтын зорилго нь ХАБ-н чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, тулгамдаж буй асуудал, сорилт, бэрхшээл болон сайн туршлагыг нэвтрүүлэхэд чиглэсэн юм.

ХНХ-ын дэд сайд С.Зулпхар хэлэхдээ, ХАБЭА-г мөрдөх нь ажилчдын осол, эндэгдэлд орохгүй байх, тогтвортой ажил эрхлэх, амьдрал ахуйн баталгаат нөхцөлийн үндэс нь болдог. Тиймээс ХАБЭА-г ямагт анхаарах хэрэгтэй-г онцоллоо.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны долдугаар сард баталсан бөгөөд ирэх оноос хэрэгжинэ. Уг хуулийн заалтад орсон зарим өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, Ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, үнэ бүхий зүйл авахыг хориглоно, Уул уурхайд ажиллагсад 14 хоног ажиллаж, 14 хоног амарна, Ээлжийн үндсэн ажилтны амралтын хугацаа ажлын 15 өдөр байхаар тусгажээ. Түүнчлэн ажилтанд оноох сахилгын шийтгэлийг дараах таван хэлбэртэй болгов

1-рт, Хамт олонд хэлэхгүй хаалттай сануулах

2-рт, Хамт олны дунд нээлттэй сануулах

3-рт, Үндсэн цалинг гурван сар хүртэлх хугацаагаар 20 хүртэлх хувиар бууруулах

4-рт, Албан тушаал бууруулах

5-рт, Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар тусгажээ. Сахилгын арга хэмжээний дээрх таван заалтыг заавал үе шат дараалан биш, ажил олгогч өөрөө сонгон хэрэглэж болно. Ажил олгогч нь ажилтны зөрчилд тохирсон сахилгын шийтгэл оногдуулна.

相关新闻