Хөл хорионы үеэр дотуур байрандаа хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн дэлгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-12-27 18:31:17

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 12-р ангийн сурагч А.Пунцагноров Мөрөн сумын Арт галерейд “Хязгааргүй үргэлжлэл” монгол бичгийн бүтээлийн үзэсгэлэн гаргалаа.


Аав ээж нь малчин учраас А.Пунцагноров дүүтэйгээ дотуур байранд амьдардаг. Тэрбээр өнгөрсөн хоёр жилийн хөл хорионы хугацаанд өөрийн сонирхлоо хөгжүүлэн монгол бичгээр бүтээл туурвиж өнөөдөр шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн дэлгэлээ. 


 
Сурагч А. Пунцагноров нь 8-р ангиасаа  эхлэн уран бичлэг, уран зургийг сонирхон хичээллэж эхэлсэн бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд уран бичлэг, уран зургийг хослуулан 40 орчим бүтээл тавигдсан байна.


Монгол хүн бүрийн дархлаа болсон эх хэлээ дээдлэн, хүн бүр монгол бичгээ шамдан суралцахыг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 12-р ангийн сурагч А.Пунцагноров уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр  уриалж байлаа.


相关新闻