АСЕМ-ын төлөөлөгчид Монголын Үндэсний музейд зочлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГАСЕМ-ын дээд хэмжээний 11 дэх уулзалтад оролцсон зочид төлөөлөгчид Монголын Үндэсний музейд зочилж, Монголын түүх соёл, зан заншилтай танилцлаа.
Тухайлбал, Бүгд Найрамдах Латви улсын ерөнхийлөгч Раймондс Вейонис, Бүгд Найрамдах Мальта улсын ерөнхий сайд Жосеф Мускат, Бүгд Найрамдах Португал улсын Гадаад хэргийн сайд Августо Сантос Силва, Бүгд Найрамдах Пакистан улсын Гадаад хэргийн сайд Сартаж Азиз, Бүгд Найрамдах Мальтa улсын Сангийн яамны сайд, Малайз улсын Сангийн яамны дэд сайд, Бүгд Найрамдах Бангладеш улсын Сангийн дэд сайд Махбуб Ахмед, Индонез улсын парламентын дэд дарга, Литви улсаас Бээжинд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон БНХАУ-ын “Торгоны зам” олон улсын худалдааны тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол-Солонгосын соёлын газрын дарга, БНСУ-ын “LG” группын ерөнхийлөгч зэрэг 15 орны, 80 гаруй зочид төлөөлөгч музейн хөмрөг, үзмэрийг үзэж сонирхов.
Зарим төлөөлөгчид тус музейн ”Хүндэтгэлийн дэвтэр”-т музейд зочилсондоо сэтгэл хангалуун баяртай байгаагаа илэрхийлж, гарын үсэг зурсан юм.
Зочдын нэг Бүгд Найрамдах Португал улсын Гадаад хэргийн сайд Августо Сантос Силва, “Монголын Үндэсний Музейд анх удаа зочилж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Португаль улсаас ирсэн төлөөлөгчдийн өмнөөс Та бүхэнд баярласан талархсанаа илэрхийлж байна” хэмээн сэтгэгдлээ үлдээжээ.
Ж.Болор