Хөвсгөлийн ИТХ-ын даргад МАН-аас 2 хүн дэвшүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймагт 2016 оны сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан боллоо.
Тус хуралдааныг төлөөлөгч нарын хамгийн ахмад Л.Гэрэлхүү төлөөлөгч удирдаж байна. Хуралдаанаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад МАН-ын дарга Л.Ганболд Хөвсгөл Геологи компанийн захирал Л.Төмөрбаатарын нэрийг дэвшүүлсэн бол МАН-ын ахмад төлөөлөгч Д.Далай төлөөлөгч Ц.Гансүхийн нэрийг дэвшүүллээ. Ийнхүү МАН-аас 2 хүний нэрийг Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад дэвшүүлсэн бол Ардчилсан намаас нэр дэвшүүлсэнгүй. МАН-ын дарга Л.Ганболдын хүсэлтээр хурал 1 цагийн завсарлага аваад байна.
Б.Гантуяа