Баяр наадмын хөтөлбөр гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВИх Монгол Улс байгуулагдсны 810, Ардын хувьсгалын 95, Төв аймаг үүсч хөгжсний 93 жилийн ойн баяр наадам энэ сарын 20-нд "Монгол бахархалт эр хүн" тэмцээнээр эхэлнэ.
Үүний дараа Монгол Улсын Ардын Засгийн газрын анхны ерөнхий сайд, төр нийгмийн нэрт зүтгэлтэн асан Д.Бодоогийн хөшөөнд цэцэг өргөж, аймаг байгуулагдсны 93, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн баярын хурлыг зохион байгуулна. 7 дугаар сарын 21-ний өглөөний 07 цагаас азарга уралдаж, 11 цагаас нээлтийн үйл ажиллагаа болно.Үүний дараа бөх, сур, шагайн харваан тэмцээн болж, соёолон, шүдлэн насны морьд уралдах аж. 7 дугаар сарын 22 буюу баярын сүүлийн өдөр их нас, хязаалан, даага уралдаж, бөх, сур харвааны шилдгүүд шалгарна.
Ингээд 18:00 цагт Их Монгол Улс байгуулагдсны 810, Ардын хувьсгалын 95, Төв аймаг үүсч хөгжсний 93 жилийн ойн баяр наадмын шилдгүүдийг шагнаж, урамшуулснаар баяр наадам өндөрлөнө.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг