Говьсүмбэр аймагт дулааны станц барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-01-10 14:07:19

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Говьсүмбэр аймагт 20 гкал/цаг хүчин чадалтай станц, дулаан дамжуулах 5 төв байгуулахаар болжээ.

Ингэснээр аймгийн төвд буй технологи нь хуучирсан дулааны зуухыг буулгаж оронд нь дулааны станц, дулаан дамжуулах төв байгуулснаар тухайн бүс нутгийн дулааны эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгож, агаарын бохирдлыг бууруулах боломж бүрдэнэ гэж албаныхан мэдээлэв.

БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 10 аймгийн төвд дулааны станц барих “МОН-14” төслийг Эрчим хүчний яам хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн гүйцэтгэгчээр “Бюксан инженеринг” компани шалгарч, өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-нд гэрээнд гарын үсэг зурсан байна.

相关新闻