Коронавируст халдварын 1488 тохиолдол батлагдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад өчигдөр коронавируст халдварын 1488 тохиолдол батлагдлаа.
Эдгээрийн 741 нь нийслэлд, 747 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Ковид-19 өвчний улмаас хоёр хүн нас барсныг ЭМЯ мэдээлэв.
Халдварын улмаас
эмнэлэгт 8558 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эмчлүүлэгчдийн 2435 хүний биеийн
байдал хөнгөн, 5274 хүнийх хүндэвтэр, 755 хүний биеийн байдал хүнд, 94 хүний биеийн байдал нэн хүнд байв. Одоогоор гэрийн хяналтад 45744 хүн байгаа аж.