Төрийн дээд одон медаль гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-07-21 15:00:49

Үндэсний их баяр наадам, цагаан сар, шинэ жилийн баяруудын босгон дээр өөрийн ажиллаж буй салбартаа амжилт гаргаж буй иргэдийн төрийн дээд одон медаль болон бусал шагналуудаар шагнаж урамшуулдаг уламжлалтай.

Өнөөдөр буюу 7 сарын 21-ний өдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн 2016 оны 7 сарын 7-ны өдрийн 89-р тушаалаар  74 хүнийг төрийн шагналаар шагналаа. Мөн аймгийн засаг даргын 2010 оны 501 дүгээр захиармжаар батлагдсан шагнал олгох журмыг үндэслэн аймаг болон засаг даргын нэрэмжит шагналаар 32 хүнийг тус тус шагнаж урамшууллаа.

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Халзан сумын малчин Ж. Мөнхсүрэнг, алтан гадас одонгоор шатрынбагш Ж. Энхбаатар, жолооч Ц. Баярсайхан нарын 25 хүнийг, аймгийн Цагдаагийн газрын дэд дарга Б. Ганхуягийг цэргийн гавъяаны одонгоор, хөдөлмөрийнхүндэт медалиар 27 хүнийг, яамдын жуух бичиг болон бусад төрийн шагналыг гардуулан өгсөн юм.

Т. Одончимэг

相关新闻