Вакцины дөрөвдүгээр тунд 89 381 иргэн хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2022-02-12 11:43:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний вакцины дархлаа сэргээх дөрөвдүгээр тунд өнөөдрийн байдлаар 89 381 иргэн хамрагдсан байна.


Харин гуравдугаар тунд нийт хүн амын 31 хувь буюу 1 сая 13 мянга 669 иргэн хамрагджээ.


Монгол Улс коронавирусний вакцинжуулалтын өнгөрсөн оны хоёрдугаар сарын 23-нд эхлүүлсэн. Энэ өдрөөс хойш нийт хүн амын 66.8 хувь буюу 2 сая 171 мянга 575 иргэн вакцины бүрэн тунд хамрагдаад байгаа юм.


Ташрамд дурдахад, Монгол Улс дархлаа сэргээх гуравдугаар тунг өнгөрсөн оны наймдугаар сар, дөрөвдүгээр тунг өнгөрсөн сарын 7-ноос хийж эхэлсэн билээ. Коронавирусний вакцины нэмэлт тунг хийлгэснээр иргэд халдварын улмаас нас барахаас сэргийлж, хөнгөн өвдөх давуу талтайг холбогдох албаныхан онцолж буй юм.


相关新闻