Нийслэлийнхний 5.5 хувь нь вакцины IV тунд хамрагдаад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавируст халдварын эсрэг I тунд 14, II тунд 14,III тунд 111, IV тунд 123 буюу нийт 262 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт
хүн амын 75.1 хувь нь I тунд, 72 хувь нь II тунд, 52.8 хувь нь III тунд, 5.5 хувь нь дархлаа сэргээх нэмэлт IV тунд хамрагдаад буй
юм.
Зорилтот бүлгийн буюу 3,032 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,642 (77.2 хувь), 16-17 насны
27,055 (79.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байна.
Ташрамд дурдахад, Монгол
Улс коронавирусний вакцинжуулалтын өнгөрсөн оны хоёрдугаар сарын 23-нд эхлүүлсэн.
Харин
дархлаа сэргээх гуравдугаар тунг өнгөрсөн оны
наймдугаар сар, дөрөвдүгээр тунг өнгөрсөн сарын 7-ноос хийж эхэлсэн билээ.
Коронавирусний вакцины нэмэлт тунг хийлгэснээр иргэд халдварын улмаас нас
барахаас сэргийлж, хөнгөн өвдөх давуу талтайг холбогдох албаныхан онцолж буй
юм.