Улаанбаатарт 14-16 хэм хүйтэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Өдөртөө
цас хялмаална. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 хэм
хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар салхитай, хүйтэн байна.
2022 оны 02 сарын 14-ний 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн бүс нутгийн
баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна.
Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10
метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундед 12-14 метр хүрч
ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 хэм,
Их нууруудын хотгор болон Хангай,
Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 21-26 хэм, Алтай, Хэнтийн
уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн,
Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 хэм,
говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн
байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно.
Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 хэм хүйтэн
байна.
2022 оны 02 дугаар сарын 15-19 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 15-нд баруун
аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд
баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд зарим газраар цас орж, явган шуурга шуурна.
Салхи 15-нд нутгийн зарим газраар, 16-нд Алтайн салар уулс болон говь, тал,
хээрийн нутгаар, 17, 18-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч
ширүүснэ. 16-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон
Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө
25-30 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,
Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн,
Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн
бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад
нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.