Салхи говь, тал, хээрийн нутгаар секундэд 14 метр хүрч ширүүснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-10-31 08:43:23

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Нутгийн зүүн хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.


Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.


Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11-+16 градус, бусад нутгаар +5-+10 градус дулаан байна.


Ихэнх нутгаар ойрын хоногуудад өдөртөө дулаарна.

相关新闻