Усны нөөцийн хамгаалал, судалгаа, хяналт шинжилгээг өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-02-14 15:19:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчны зорилтот хөтөлбөрт тусгах усны салбарын зорилт, үйл ажиллагааны агуулга, хүрээг тодорхойлох БОАЖЯ-ны ажлын дэд хэсэг хуралдлаа.


Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний зорилт, үйл ажиллагааны төслийг байгаль орчны дунд хугацааны зорилтот хөтөлбөртэй уялдуулах, нэгдсэн менежментийн төлөвлөгөөний зорилт, төслийг хэлэлцүүлэн оролцогч талын санал, шүүмжийг сонсож дараах саналд нэгджээ. Тухайлбал, усны нөөцийн хамгаалал, судалгаа, хяналт шинжилгээг өргөжүүлэх, хүн ам, хот суурины ус хангамж, инженерийн дэд бүтцийг сайжруулах, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбаруудын ус хангамжийг нэмэх, усны нөөцийн менежмент, засаглалыг боловсронгуй болгоно.


Мөн хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дагуу байгаль орчин, аялал жуулчлалын салбарын дунд хугацаа буюу 10 жилийн турш хэрэгжих байгаль орчны зорилтот хөтөлбөр боловсруулж байна. Энэ хүрээнд дээрх зорилтыг тусган, бодлого чиглэлээр хангах аж.

 

 

相关新闻