Онцгой комиссын гишүүд дархлаажуулалтын дөрөвдүгээр тунд хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул
/МОНЦАМЭ/. Дархан-Уул
аймгийн Онцгой комиссын бүрэн бүрэлдэхүүн коронавирусний эсрэг нэмэлт 4 дүгээр тунд хамрагдлаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улсын Засгийн газраас коронавирусний эсрэг нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж, омикрон хувилбараас урьдчилан сэргийлэхийг
уриалсаар байна. Энэхүү уриалгын дагуу аймгийн Онцгой комиссын гишүүд нэмэлт
тунд хамрагдлаа.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 2800 гаруй иргэн коронавирусний эсрэг нэмэлт 4 дүгээр тундаа хамрагджээ. Нэмэлт тунг Дархан сумын Өрхийн эрүүл мэндийн 5 төв, сумдын эрүүл мэндийн төвд өдөр бүр хийж байна. Иргэд файзер болон вероселл вакцинаас сонгон дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Цар тахлаас урьдчилан сэргийлэх ганц зэвсэг бол дархлаажуулалт бөгөөд хүндрэлээс 85 хувь сэргийлж байна гэсэн судалгааг холбогдох байгууллагууд гаргаад байна.



