Гүйлтийн цанын тэмцээнд Төв аймаг тэргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. “Эрдэнэт- Мөнгөн өвөл 2022” аяны хүрээнд гүйлтийн цанын аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдөр “Сархиа” цанын баазад боллоо.
Тэмцээнд өсвөр үе, насанд хүрэгчдийн 7 насны ангилалд Орхон, Булган,
Дархан, Төв аймаг болон “Алдар” спортын
хороо, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн нийт 78 тамирчин өрсөлдлөө. Өсвөр үеийн 10 нас хүртэл, 11-12 нас, 13-14 нас, 15-16 нас, 17-18
гэсэн таван насны ангилалд эрэгтэй, эмэгтэй тамирчид сонгомол, тэшилт гэсэн хоёр
төрөлд өрсөлдсөн байна.
Харин насанд хүрэгчид 2-7,5 км-ийн зайд сонгомол төрлөөр уралдсан байна.
Багийн нийт дүнгээр Төв аймаг 1-р байр, Орхон аймаг 2 дугаар байр, Булган аймаг
3 дугаар байрт оржээ.

