Улаанбаатарт 14-16 хэм хүйтэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхитай, хүйтэн байна.
2022 оны 02 сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол
үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад
нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар
баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс
голын хөндийгөөр 26-31 хэм, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн
уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 20-25 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг,
Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх
голын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, говийн бүс нутгийн
баруун өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10
метр. 16-18 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.
15-17 хэм хүйтэн байна.
2022 оны 02 дугаар сарын 16-20 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 16-нд баруун
аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд
нутгийн хойд хэсгээр, 18-нд зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн
хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга
шуурна. Салхи 16-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 17,
18-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон
Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө
25-30 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,
Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн,
Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн
бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад
нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 16-нд ихэнх нутгаар
өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.