“The Hu” хамтлаг ээлжит аялан тоглолтоо зарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2022-02-16 13:44:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “The Hu” хамтлаг АНУ, Хойд Америкт хийх аялан тоглолтоо 4 дүгээр сарын 15-наас эхлүүлнэ. Үүний өмнө дэлхийн хөгжмийн хамгийн том наадмын нэг “Coachella”-д оролцох аж. Улмаар “Black Thunder Tour” нэртэй аялан тогтлолтоо эхлүүлж энэ оны сүүлчээр шинэ цомогтоо багтаах бүтээлүүдээ толилуулах гэж байна. Тоглолт Сан Диего, Лас Вегас хотуудаас эхлэхээр товоо зарлажээ.

Хамтлаг үүний өмнө мөн Канадаас эхлэн Хойд Америк, Европт аялан тоглож, олон улсад алдартай “Graspop Metal Meeting” хөгжмийн наадамд оролцож байв.

相关新闻