Улаанбаатарт 14-16 хэм хүйтэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өдөртөө зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан
шуурга шуурахыг анхааруулж байна.
2022 оны 02 сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын
урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар
үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд
хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар
цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун
өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь,
тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө
Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 хэм, Их
нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир
орчим, Байдраг голын хөндйигөөр 18-23 хэм, цас багатай газар, говийн бүс
нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, говийн бүс
нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэм,
бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун
хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор:
Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө
14-16 хэм хүйтэн байна.
2022 оны 02 дугаар сарын 18-22 хүртэлх цаг агаарын урьдчилсан
төлөв
Сарын 18-нд Хангай,
Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 19-нд Хангай, Хөвсгөлийн
уулархаг нутгаар, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд төв, говь, зүүн аймгуудын
нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд
секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч
ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор,
Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 27-32 хэм, Их
нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир
орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз,
Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн
баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө
22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.