Улаанбаатарт 14-16 хэм хүйтэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг
болон Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн
байна.
2022 оны 02 сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын
урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар үүлэрхэг. Өдөртөө
Говь-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, явган
шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос
секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч
ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө
Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Их
нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир
орчим, Байдраг голын хөндйигөөр 18-23 хэм, цас багатай газар, говийн бүс
нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Үүлэрхэг. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос
секундэд 6-11 метр. Өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор:
Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө
15-17 хэм хүйтэн байна.
2022 оны 02 дугаар сарын 23 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 19-нд Хангай,
Хөвсгөлийн уулархаг нутгаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд
хэсгээр, 21, 22-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи
ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15
метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын
хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, Их нууруудын хотгор, Алтай,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон,
Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр
шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр
шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө
12-17 хэм хүйтэн байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар
өдөртөө хүйтний эрч суларна.