Нийслэлийнхний 5.7 хувь нь вакцины IV тунд хамрагдаад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавируст халдварын эсрэг I тунд 27, II тунд 35,III тунд 302, IV тунд 397 буюу нийт 761 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт
хүн амын 75.1 хувь нь I тунд, 72 хувь нь II тунд, 53 хувь нь III тунд, 5.7 хувь нь дархлаа сэргээх нэмэлт IV тунд хамрагдаад буй
юм.
Зорилтот бүлгийн буюу 3,035 (25.5 хувь)
жирэмсэн эх, 12-15 насны 68,669 (77.3 хувь), 16-17 насны
27,065 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байна.
Ташрамд дурдахад,
Монгол Улс коронавирусний вакцинжуулалтын өнгөрсөн оны хоёрдугаар сарын 23-нд
эхлүүлсэн. Харин дархлаа сэргээх гуравдугаар тунг өнгөрсөн оны
наймдугаар сар, дөрөвдүгээр тунг өнгөрсөн сарын 7-ноос хийж эхэлсэн билээ.
Коронавирусний вакцины нэмэлт тунг хийлгэснээр иргэд халдварын улмаас нас
барахаас сэргийлж, хөнгөн өвдөх давуу талтайг холбогдох албаныхан онцолж буй
юм.