Коронавируст халдварын 761 тохиолдол батлагдаж, гурван хүн нас баржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 761 тохиолдол батлагджээ.
Сүүлийн 24 цагт илэрсэн тохиолдлын 361 нь Улаанбаатарт, 400 нь орон нутагт бүртгэгдсэнийг ЭМЯ мэдээлэв. Орон нутагт хамгийн олон буюу 48 тохиолдол Дорноговь аймагт бүртгэгджээ. Харин сүүлийн 24 цагт Өвөрхангай аймагт халдвар бүртгэгдээгүй байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 насны 3 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд уг өвчнөөр 2083 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдвартай 5 573 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 503 хүний биеийн байдал хүнд, маш хүнд оноштой 48 хүн байна. Харин гэрийн тусгаарлалтад 18 080 хүн байгаа аж.