PCR шинжилгээ шаардаж хэт ачаалал үүсгэхгүй байхыг ААН-үүдэд уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-02-18 13:11:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  PCR шинжилгээг ямар шалтгаанаар хийлгэж байгаа тухай судалгааг ХӨСҮТ тогтмол хийдэг байна.

Сүүлийн 7 хоногт PCR шинжилгээ хийлгэж буй хүмүүсийн 49 хувь нь сайн дураараа буюу ойрын хавьтал болсон хүмүүс байна. Албан байгууллагаас шинжилгээ шаардсан гэдэг үндэслэлээр 15 хувь нь шинжилгээ хийлгэжээ.


Тиймээс ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан, “Аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааны хязгаарлалтыг цуцлаад байгаа. Тиймээс аж ахуйн нэгжүүд ажилчдаасаа PCR шинжилгээ шаардахгүй байж, шаардлагагүй шинжилгээний тоог нэмж, хэт ачаалал үүсгэхгүй байх талд анхаарах”-ыг уриалав. 


Ташрамд дурдахад, гадаад улс орон руу явж байгаа урсгал ихсэж байгаа учир PCR шинжилгээг ямар ямар улс орнууд шаардаж буй тухай мэдээллийг ХӨСҮТ албан ёсны цахим хуудсаараа өгч байгаа аж. Өнгөрсөн 7 хоногт өвчлөлийн тохиолдол хамгийн өндөр байгаа орнуудын дунд, манай улсын иргэд хамгийн ихээр зорчдог Турк, Япон, Солонгос улс багтаж байгаа юм байна.

 

相关新闻