1150 баримтаар архиваа баяжуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Төрийн архив өнгөрсөн онд сан хөмрөгөө 1150 баримтаар баяжуулж, цахим архивын санг нэмэгдүүлж ажиллажээ.
Тус байгууллага Монгол төрийн ой санамж, түүх, соёлын үнэт баримтыг хадгалан хамгаалж, өнгөрснийг одоотой, одоог ирээдүйтэй холбох үүргийг хүлээж ажилладаг. Мөн Хан Хэнтий нутагт ажиллаж, амьдарч байсан болон одоо ажиллаж байгаа мянга мянган иргэд, байгууллага тэдний хүсэлтийг хүлээн авч, архивын баримтын лавлагаа, хуулбар олгодог. Түүнчлэн архивын баримтыг эрдэм шинжилгээ судалгаанд ашиглуулж, сан хөмрөгийнхөө хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг сайжруулан ажилладаг хэмээн тус байгууллагын дарга Б.Мөнгөнцэцэг үйл ажиллагаагаа танилцууллаа.