Музейн шинэ барилгыг хүлээн авч ашиглалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ![](/files/621352c72b4e7.png)
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтийчүүд шинэ оны босгон дээр 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй музейн шинэ барилгыг хүлээн авч ашиглалтад орууллаа.
Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтын гурван тэрбум төгрөгөөр орчин үеийн стандарт бүхий музейн үзүүллэг дэглэлтийн ажлыг эхлүүлсэн байна. Мөн үүх түүх, өв соёлоо хадгалан хамгаалахад аймаг орон нутгийн зүгээс анхаарал хандуулж, ГХУССЗ-ийн 6.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сэцэн ханы ордон музейг бүрэн камержуулсан аж.
Хэнтий аймгийн Музейн захирал Н.Нямсүрэн ярихдаа "Манай байгууллагад бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд амжилттай хийгдэж буйгаас гадна нутаг орны түүх, үнэт соёлыг хадгалж хамгаалахад амжилт гарган ажилласан ажилтан албан хаагчид төрийн дээд шагнал - Хөдөлмөрийн хүндэт медаль, МУСТА цол тэмдэг, Соёлын яамны “Хүндэт жуух бичиг” зэрэг шагналаар шагнуулж хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэнд маш их баяртай байна" хэмээн ярилаа.