Улаанбаатарт 4-6 хэм хүйтэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд их төлөв цэлмэг.
Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2022 оны 02 сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын
урьдчилсан мэдээ
Нийт нутгаар багавтар
үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр.
Агаарын температур: Өдөртөө
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм,
Их нууруудын хотгор болон Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр,
Ерөө, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 10-15 хэм хүйтэн, цас
багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм
хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр.
Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Их
төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 6-8
хэм хүйтэн байна.
2022 оны 02 дугаар сарын 24-28 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 24-нд баруун болон
төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн
зарим газраар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд
баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга
шуурна. Салхи 24, 26, 27-нд нутгийн зарим газраар, 25-нд говь, талын нутгаар
секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан,
Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын
хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг,
Үүр голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн
баруун өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм
дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 24,
27-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.