Я.Содбаатар: Хөвсгөл нуурыг хамгаалах нь бүх нийтийн асуудал

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-02-24 11:07:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хөвсгөл нуурыг хамгаалах Үндэсний чуулган”-ы өнөөдрийн хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нээж үг хэллээ. Тэрээр, Хөвсгөл нуур бол Монгол орны цэнгэг усны гол ундарга, байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн, аялал жуулчлалын чухал цэг нутаг юм. Амьдрал ахуйг тэтгэгч эх булаг болохын хувьд Хөвсгөл нуурыг хамгаалж, хайрлах нь тус нутгийн ойр орчим амьдардаг иргэд, эргэн тойронд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд төдийгүй, манай нийт иргэд, бүх нийтийн анхаарлын төвд байх ёстойг онцоллоо.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш байгаль, экологийн асуудалд ихээхэн анхаарч хэд хэдэн томоохон санаачилгыг өрнүүлж байгаа. Түүний нэг нь Хөвсгөл нуурыг хамгаалах асуудал юм гэдгийг тэрээр тодотгов.



Ерөнхийлөгчийн гаргаж буй эх дэлхийгээ, уул, усаа, байгалийн баялгаа хамгаалах байгаль орчин, экологийн талаар гаргаж буй бүх санаачилга нь бүгд хоорондоо уялдаа холбоотой хэрэгжих зорилтууд юм. НҮБ-ын ерөнхий ассамблейн хурал дээр Монгол Улсын төрийн тэргүүн Монгол Улс ирэх 10 жилд тэрбумаар тоологдох мод тарьж, дэлхий, хүн төрөлхтний өмнө уур амьсгалын өөрчлөлт, байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлсэд оруулах томоохон ажлыг эхлүүлж буйгаа зарласан.


Байгаль, эх дэлхий, баялгаа хамгаалах  зорилготой "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тарьж ургуулахаасаа илүүтэй ажлын байр бий болгох, мод ургамлын үр үрсэлгээний ААН-үүдийг зохион байгуулах зэргээр олон ажил дагалдан гарч ирж байгаа, эдийн засгийн томоохон хөдөлгөөн юм .




Энэ дагуу манай улсад өнгөрсөн намраас эхлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байна. Энэ бол зөвхөн мод тарьж ургуулахаасаа илүүтэй орон нутаг, зах хязгаар нутгуудад ажлын байр бий болгоход том түлхэц болох, жимс, жимсгэний болон байгалийн дагалдах баялаг, мод ургамлын үр үрсэлгээний аж ахуйн нэгжүүдийг зохион байгуулах зэргээр олон ажлыг хийх байдлаар олон асуудал дагалдан гарч ирж байгаа юм.

Энэ бол эдийн засгийн томоохон хөдөлгөөн юм гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Хөвсгөл нуурыг хамгаалах Үндэсний чуулган”-ы хоёр дахь өдрийг хуралдааныг нээж хэлсэн үгэндээ онцолж байна.

 

 

 

相关新闻