Д.Рэгдэлийг ОХУ-ын “Пушкины медаль-иар шагнажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар “Пушкины медаль”-иар шагнажээ.
Энэ тухай  ОХУ-аас Монгол Улсад суугаа
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов ШУА-ийн
ерөнхийлөгчид  албан захидал илгээж, “Энэхүү үйл явдал нь хүмүүнлэгийн салбарт Орос-Монголын харилцааг 
хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг тань ОХУ-ын удирдлага хүлээн зөвшөөрсний
нотолгоо боллоо. Хоёр орны шинжлэх ухааны олон салбарын хамтын ажиллагааг
өргөжүүлэх талаар ихээхэн зүйл хийсэн, цаашид ч үргэлжлүүлэх нь дамжиггүй юм.
Таны аливаа чиглэлийн өргөн, гүнзгий мэдлэг, суурь хандлага нь цаашдын
мэргэжлийн үйл ажиллагаанд тань түлхэц  болно гэдэгт итгэлтэй байна”
гэжээ. 
Тус шагнал нь ОХУ-ын гадаадын иргэнд олгодог Төрийн
шагнал аж.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    