Цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цас орж, салхины хурд 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Иймд:
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр
сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд
гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны
нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар
зорчихгүй байх;
- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан
сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан
сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах,
бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Маргааш төвийн аймгуудын нутгийн зүүн
хэсэг, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Энэ сарын 5-нд Монгол-Алтай,
Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно гэж
ОБЕГ-аас мэдээллээ.