Улаанбаатарт 5-7 хэм дулаан байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 5-7 хэм дулаан байна.
Малчид, ард иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун,
дулаахан байна.
2022 оны 03 сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын
урьдчилсан мэдээ
Нийт нутгаар солигдмол
үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Увс
нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, Дархадын
хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын хөндий, Дарьгангын тал
нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, цас багатай газар болон говийн бүс нутгийн
баруун өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд
6-11 метр. 5-7 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ.
Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 4-6 хэм дулаан байна.
2022 оны 03 дугаар сарын 08-12 хүртлэх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 8-нд баруун
аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 9-нд төв
болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд Монгол-Алтай, Хэнтийн уулсаар,
11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас
орж, явган шуурга шууна. Салхи 8-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр
хоолойгоор, 9, 11-нд нутгийн зарим газраар, 10-нд говь, тал хээрийн нутгаар
секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 9-нөөс нутгийн хойд
хэсгээр бага зэрэг сэрүүсч, Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр
шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 9-14 хэм, Дархадын хотгор болон Алтай, Хангай,
Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр
шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 0-5 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн
өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм
хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.