Баянтэс суманд -46.7 хэм хүрч хүйтрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-03-16 14:40:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Баянтэс суманд хоёрдугаар сард -46.7 хэм хүрч хүйтэрчээ.

Агаарын үнэмлэхүй их температур мөн сард Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд 9.9 хэм байсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 


Түүнчлэн, өнгөрсөн сард Өмнөговь аймгийн Ханбогд суманд орсон хур тунадасны хамгийн их нийлбэр хэмжээ 14.5 мм-т хүрсэн байна. Харин Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр, Баянхонгор аймгийн Баянцагаан суманд салхины их хурд 23 м/с-д хүрч ширүүсжээ. 

相关新闻