Зүүн хэсгээр ялимгүй цас орж, хүйтэн салхитай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр,
Тэс голын хөндийгөөр -3-+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9-+14
градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр +4-+9 градус, бусад
нутгаар 0-+5 градус дулаан байна.
Ulaanbaatar