“Өвсний үндэс” хөтөлбөр үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-03-18 16:18:14

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Дархан сумын 12-р сургуулийн захирал О.Чимэдцэрэн нар Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкитай энэ сарын 16-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Гэрээний хүрээнд Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 12-р сургуулийн барилгын засварын ажилд 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулахаар болсон аж. Өнгөрсөн жил уг хөтөлбөрөөр Шарын гол сумын 17-р цэцэрлэгийн засвар, өргөтгөл болон тоног төхөөрөмжийг 400 сая төгрөгөөр сайжруулан, шинэчлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Айл өрхүүдийн цахилгааны аюулгүй байдлыг хангах ажлыг эхлүүллээ

 

相关新闻