Улаанбаатар 0 хэм орчим байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 0 хэм орчим байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг
дулаарна.
2022 оны 3 сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын
урьдчилсан мэдээ
Нутгийн өмнөд хэсгээр
үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг
нутгаар цас орно.Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн
өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын
хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм, Монгол-Алтай, Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх
голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8
хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс
секундэд 5-10 метр. Өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө
2-4 хэм хүйтэн байна.
2022 оны 3 дугаар сарын 22-26 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 22-нд Монгол-Алтайн
уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 23-нд баруун аймгуудын
нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд төв
болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд
хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр,
23-нд нутгийн баруун хагаст, 24-нд ихэнх нутгаар, 25-нд говь, талын нутгаар
секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон
Дархадын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 7-12
хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг,
Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм,
өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн,
өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм
дулаан байна. 24-нөөс ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.