Соёлын сайд Ч.Номин Баян-Өлгий аймгийн музейтэй танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-03-22 11:10:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газар, УИХ-ын гишүүд Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Ажлын бүрэлдэхүүнд Соёлын сайд Ч.Номин багтаж байгаа бөгөөд Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод хамаарах соёлын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх талаар аймгийн Соёлын газар болоод бусад соёлын байгууллагын удирдлагуудтай уулзаж ярилцлаа. 


Соёлын сайд Ч.Номин Баян-Өлгий аймгийн музейн удирдлагуудтай уулзав. Тус музей 1948 онд аймгийн орон нутгийг судлах кабинет нэртэй нээгдэж байсан бөгөөд Юань гүрний үед хамаарах эртний үзмэрүүдээс гадна угсаатны зан заншил, өв уламжлал, соёлын илэрхийлэл болсон олон тооны үзмэртэй юм.

Баян-Өлгий аймаг жуулчдын ихээр зорьж очдог бүс нутаг тул музейн арвин сан хөмрөгтөө тулгуурлан сонирхолтой үзүүлэг дэглэлтэй байхад анхаарч ажиллахыг музейн удирдлагуудад хэлсэн юм. Мөн музей нь соёлын биет, биет бус өвийг хамгаалах чухал орон зай учраас хамгаалалтыг сайжруулах талаар Соёлын яамтай хамтран ажиллаж, соёлын үнэт зүйлийг сурвалжлан, нээж илрүүлэх, судалгаа шинжилгээ хийх зэрэг музейн үйл ажиллагааны чиглэлийг өргөжүүлэх асуудлаар ярилцаж, санал солилцов.



相关新闻