Ихэнх нутгаар цасан шуургатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2022-03-22 15:03:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баян-Өлгийн өмнөд хэсгээр маргааш цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутаг,  Баян-Өлгийн хойд, Увсын өмнөд, Ховдын зүүн болон хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр маргааш, энэ сарын 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 23-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, 24-нд говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон малчид, иргэд, тээвэрчдэд анхаарууллаа.

2022 оны 3 дугаар сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар  нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн өмнөд хэсгээр, 26-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 10-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө  4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

 

相关新闻