Усны нөөц ашиглалтаас 45 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-03-22 16:23:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн усны өдөрт зориулан БОАЖЯ, Монголын Байгаль орчин, иргэний зөвлөл (МБОИЗ), Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас “Цэнхэр алт” уулзалтыг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд өнөөдөр зохион байгуулавУулзалтаар усны салбарт тулгарч буй зарим асуудлын гарц, усны нөөц, төлбөрийн талаар хэлэлцэж, “АПУ” зэрэг зарим компани ус цэвэршүүлэх, дахин ашиглах технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж буй талаар хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр Усны газрын дарга Д.Мягмараас зарим зүйлийг тодруулав.




-Өнөөдрийн байдлаар усны төлбөр бүс нутгуудад ямар үнэтэй байна вэ?

-Усны 21 сав газраар буюу бүс нутгаар болон ашиглалтын төрөл, зориулалтаар усны төлбөр харилцан адилгүй байгаа. Өнөөдрийн байдлаар газрын доорх ус ашиглалтын төлбөр хамгийн өндөр байгаа. Жишээ нь, уул уурхайн зориулалтаар авч үзвэл, газрын доорх шоо метр ус ашигласны төлбөр 1500 төгрөг, говийн зарим бүсэд 900 төгрөг байгаа.

Жилдээ ус ашигласны 40-45 тэрбум төгрөгийн буюу усны нөөц ашигласны дээрх хэмжээний төлбөрийг төвлөрүүлж байна. Татварын байгууллагын мэдээгээр өнгөрсөн онд 47 тэрбум төгрөг ус ашиглалтаас орсон.


Манай улс 2021 онд 589 шоо метр ус ашиглажээ. Үйлдвэр, үйлчилгээ, эрчим хүч зэрэг салбараар авч үзвэл ХАА-н үйлдвэрлэлд нийт ус ашиглалтын 60 хувь ногдож байна.




-Манай улсад усны төлбөрийн талаарх эрхзүй хэр бүрдсэн бэ?

-Манай улсад Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд батлан гаргаж 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулан 2020 оноос хэрэгжүүлж эхэлснээр одоо ААН-үүд мөрдөж байгаа гэв. Уулзалт хэлэлцүүлэгт оролцсон МБОИЗ-ийн гишүүн ТББ-уудын төлөөлөл Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаад шүүмжлэлттэй хандаж байв. Цаашид усны төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж, хэн их бохирдуулж байгаа нь их төлбөр төлөх зарчим хэрэгжих учиртайг хэлж байв.




Дэлхийн усны өдрөөр зохион байгуулсан “Цэнхэр алт” уулзалтын үеэр “Ус бол амьдрал” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд дэлгэсэн байв






Гэрэл зургуудыг Н.Батбаяр

相关新闻