Өчигдөр 322 иргэн вакцин тариулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд вакцины I тунгаар 10, II тунгаар 25, III тунгаар 175, IV тунгаар 112, нийт 322 иргэнийг өчигдөр дархлаажуулжээ.
Вакцинжуулалт
эхэлснээс
хойш нийслэлийн
зорилтот
хүн амын 75.2
хувь нь I тунд, 72.1 хувь нь II тунд, 53.4 хувь нь III тунд, 6.4 хувь нь нэмэлт IV тунд хамрагдаад байна.
Зорилтот бүлгийн буюу 3039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.759 (77.4 хувь), 16-17 насны 27.089 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад буй юм.
Ташрамд дурдахад, Монгол Улс коронавирусний вакцинжуулалтыг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 23-нд эхлүүлсэн. Харин дархлаа сэргээх гуравдугаар тунг өнгөрсөн оны наймдугаар сар, дөрөвдүгээр тунг нэгдүгээр сарын 7-ноос хийж эхэлсэн билээ. Коронавирусний вакцины нэмэлт тунг хийлгэснээр иргэд халдварын улмаас нас барахаас сэргийлж, хөнгөн өвдөх давуу талтайг холбогдох албаныхан онцолж буй юм.