Усны өдөрт зориулсан уралдааны шилдгүүд тодорчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг НҮБ-ын
Ерөнхий ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргасан.
Энэ дагуу манай улс ч уг өдрийг усаа хайрлах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа
зохион байгуулж ирсэн. Энэ жилийн тухайд "Дархан-Ус суваг" ХК, Дархан-Уул аймгийн Байгаль
орчин, аялал жуулчлалын газар, Насан туршийн боловсролын төв хамтран Дэлхийн усны өдрийг өдрийг тохиолдуулан "Үл харагдах усыг таниулъя" сэдэвт
илтгэлийн уралдаан зохион байгууллаа. Илтгэлийн уралдаанд Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын долоон сургуулийн 9-12-р ангийн 50 сурагчийн
20 илтгэл нэгдүгээр шатанд иржээ. Тэдгээрээс
шалгарсан 10 илтгэлийн эзэд өнгөрсөн баасан гарагт илтгэлээ тавьж хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцсон аж. Ур ухаан, авъяас билгээ дайчлан
илтгэлийн уралдаанд идэвхтэй оролцсон нийт сурагчдын шилдэг
илтгэлийг тодруулсан байна.
Уралдааны
тэргүүн байрт сурагч
Б.Амарбат, Т.Дөлгөөн, Э.Одцэцэг нарын хамтарсан илтгэл, хоёрдугаар байрт сурагч Д.Саранжаргал, гуравдугаар
байрт сурагч Б.Хатанзаяа, Тусгай байрат сурагч Б.Эгиймаа, А.Саруул, Ц.Цэнгүүнээ нарын хамтарсан илтгэл тус
тус шалгарч, дэлхийн усны өдөрт зориулсан "Үл харагдах усыг таниулъя" сэдэвт
илтгэлийн уралдааны шилдгүүдээр тодорчээ.
.