Улаанбаатарт 0-2 хэм дулаан байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Хур
тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга
шуурна. Өдөртөө 0-2 хэм дулаан байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын
нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно.
Салхи ихэнх нутгаар баруун
хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч
ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын
хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр
3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 хэм
дулаан, бусад нутгаар өдөртөө 0-5 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун
хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон
шуурга шуурна. 0-2 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи
баруун хойноос секундэд 6-11 метр. 0-2 хэм хүйтэн байна.
2022 оны 3 сарын 30-наас 4 сарын 03 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 30-нд баруун
аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн
баруун хойд хэсгээр, 31-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн
аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-р сарын 01-нд говийн аймгуудын нутгийн зүүн
хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар секундэд 6-11
метр, 30-нд Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор түр зуур
секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон
Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө
3-8 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг,
Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм,
өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн,
өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5
хэм дулаан байна. 4-р сарын 01-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа нийт нутгаар
дулаарна.