“Тохилог орчин” аян нэг сар үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн хэмжээнд 2022 оны 4 дүгээр сарын 1-нээс 5 сарын 1-ний хооронд “Тохилог орчин” нэг сарын аян зохион байгуулахаар болжээ.
“Тохилог орчин” сарын аяны хүрээнд аж
ахуйн нэгж, байгууллагууд хог хаягдал, орчны бохирдлыг бууруулж, стандарт
шаардлага хангасан хогийн савтай болох, гадна фасад хаягийн байгууламжийн гэрэл, гэрэлтүүлгийн хэвийн байдлыг хангах аж. Мөн байгууллагынхаа эргэн тойрны 50 метр газрыг цэвэрлэх, өөрийн эзэмшлийн барилга
байгууламж хайс, хашааны өнгө үзэмжийг сайжруулах, чийгтэй болон нойтон
цэвэрлэгээ хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэхээр тусгажээ. Аяны хэрэгжилтэд
Захирагчийн ажлын алба болон бусад байгууллага хяналт тавин ажиллах ажээ.