Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДОрон нутгийн 2016 оны Ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны хуралдаан 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр болов.
Хуралдаанд М.Ганзориг, Б.Болорцэцэг, Б.Амгаланбадрах, Л.Цэнд-Аюуш, Т.Жаргалсайхан, Т.Баярсайхан нар хүрэлцэн ирж 63,6 хувийн ирцтэй хуралдаж, 5 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Хуралдаанаар -2016-2020 оны бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны байнгын дэгийг баталлаа.
2016 оны 10 сард явагдах орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах аймгийн Сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.
Аймгийн Засаг даргын Тамгын газраас Төрийн дээд одон медалиар шагнуулахаар ирүүлсэн 13 хүний материалтай танилцан, батлав.
Аймгийн ИТХ-ын дэргэдэх Хороодын чиг үүрэг, бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг дахин хэлэлцэж, дараагийн Хуралдаанд оруулахаар хойшлуулсан байна.
А.Бямбасүрэн