Тэргүүлэгчид анхдугаар хуралдаанаа хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛОрон нутгийн 2016 оны сонгуулиар шинээр сонгогдсон Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн анхдугаар хурал болов.
Хуралдаанд ирэх 11 тэргүүлэгчээс Л.Төмөрбаатар, Я.Дашзэвэг, Ц.Буяннэмэх, Б.Ганбаатар, Л.Ганбат, Ц.Баттогтох нарын 6 Тэргүүлэгч оролцож, ирц 55 хувьтайгаар анхны хуралдаанаа хийжээ. Тус аймгийн Сонгуулийн хороо байгуулах тухай, Бүрэнтогтох сумын ерөнхий боловсролын сургуулийг Монгол Улсын баатар Хотгойдын шадар ван Чингүнжавын нэрэмжит болгох тухай, ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаар Тэргүүлэгчдийг 11 хүнтэй байхаар баталсан бөгөөд МАН-ын 10, АН-ын 1 төлөөлөгч сонгогдсон ажээ.
Б.Гантуяа