“Дархад хурд-5” наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-07-29 12:05:10

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн Хөгийн голд Дархад ястны өв уламжлал, зан заншлыг сэргээн хойч үедээ өвлүүлэн, өв соёлоороо бахархах зорилгоор 8-р сарын 5-7-нд “Дархад хурд-5” наадмыг зохион байгуулна.

 Дархадын цагаан адууны удам угшлыг хамгаалан үржүүлэх, нутгийн малчин, адуучин залуусын эв нэгдлийг бататгахад дээрх наадмын зорилго оршиж буй юм.  Мөн үеэр Дэлгэрхаан уулыг тахиж, дархадын сумдын шигшмэл хурдан морьд уралдаж, иргэдийн дунд морь булгуйлах, уурга шүүрэх, эмнэг булгиулах, морь сэлгэх гэсэн тэмцээн болж, багаас хамгийн “Эрхэмсэг үндэсний хувцасаар гоёсон  хос болон сайхан эмээл хазаартай морь бүхий эрхэмийг шалгаруулах аж.

Б.Гантуяа

相关新闻