Хөгжимт драмын театрынхан 40 жилийн ойгоо тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМонгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Гомбожавын Баасанжавын нэрэмжит Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын 40 жилийн ой болж уран бүтээлчид баяраа үзэгчидтэйгээ хамт тэмдэглэв.
Ойн баяр орон нутагт анх удаа улаан хивсний ёслолоор эхэлж ахмад уран бүтээлчдийн тоглолт, баярын хурлаар үргэлжлэн урлагийн байгууллагад олон жил ажиллаж буй уран бүтээлчдээ шагнаж урамшууллаа. Тус театраас МУГЖ Б.Даариймаа, МУГЖ С.Сосор МУУГЗ Г.Баасанжав, МУУГЗ Д.Чилхаажав, МУСТА Д.Наранбаатар зэрэг олон алдартан төрөн гарсан юм. “Этүгэн тэнгэрийн дуулал” “Учиртай гурван толгой” зэрэг олон уран бүтээлийг Хөвсгөлийн төдийгүй монголын үзэгчдийн хүртээл болгосон чадварлаг уран бүтээлчдийн даргаар МУСТА Н.Сэржмятав ажиллаж байна.
Б.Гантуяа