Цагдаагийн байгууллагын албан хаагчид шагнал гардав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛЦагдаагийн байгууллага байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ёслолын жагсаалыг “Чингүүнжав”-ын талбайд зохион байгууллаа.
Энэ үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа албан хаагчдаас Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт медаль”-иар 1 албан хаагч, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 1 албан хаагч, “Онц тээвэрчин” цол тэмдэгээр 4 албан хаагч, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр 1 албан хаагч, Цагдаагийн Ерөнхий Газрын “Цагдаагийн гавъяа” тэмдэгээр 2 алба хаагч, Цагдаагийн Ерөнхий Газрын “Албаны төлөө” I, II, III зэргийн медалиар 33 алба хаагчийг шагнаж урамшуулсныг гардуулан өгч баяр хүргэлээ. Тус арга хэмжээнд Аймгийн Засаг дарга Л.Ганболд оролцож алба хаагч нарт баяр хүргэж амжилт хүсэв. Мөн Цагдаагийн газрын үе, үеийн ахмадууд, гэр бүлийн гишүүд, Хилийн 0275 дугаар ангийн хөгжмийн салаа, бие бүрэлдэхүүн, Аймгийн Онцгой байдлын газар, Тахарын 8 дугаар тойргийн бие бүрэлдэхүүн оролцлоо.
Б.Гантуяа